Нийгмийн хамгааллын тухай төслийн 2 дахь хэлэлцээ болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-03 16:14:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийн 2 дахь удаагийн хэлэлцээ цахим хэлбэрээр энэ сарын 2-4-нд болж байна.


Монгол Улсын Засгийн газраас гадаад оронд амьдарч байгаа иргэдийнхээ нийгмийн хамгааллыг сайжруулах бодлого баримталдаг. Энэ хүрээнд монголчууд олноор оршин суудаг улс орнуудтай нийгмийн хамгааллын чиглэлээр хэлэлцээр байгуулж байна.


Одоогоор БНСУ, БНПУ, БНТУ, БНЧУ, Бүгд Найрамдах Унгар Улс хэлэлцээр байгуулсан.


ОХУ-тай “Нийгмийн хангамжийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг 1981 онд анх байгуулжээ.


Үүнээс хойш хууль эрх зүй, нийгэм, эдийн засгийн хүрээнд ихээхэн өөрчлөлт гарсныг хэлэлцээрт тусгах шаардлагатай байгаа. Иймд 2 тал хэлэлцээрийг “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр” болгон шинэчлэн байгуулахаар тохирч, холбогдох төслийг солилцож байна.


Төслийг хэлэлцэх анхны уулзалт 2018 оны 6 дугаар сард болжээ.

 

 

 

Холбоотой мэдээ