Улаанбаатарт 16-18 хэм хүйтэн байна

Монголын мэдээ | Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-01-08 07:50:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.

 

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 

 

2021 оны 01 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 27-32 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн байна.

 

2021 оны 01 дүгээр сарын 09-13 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Сарын 9-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар, 10-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд Алтайн салбар уулсаар, 11, 12-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 26-31 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ