Зөрчил гаргасан 24 иргэнийг саатуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-01-11 16:44:25

Баянхонгор /МОНЦАМЭ/. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хөл хорио тогтоосон хугацаанд хорио цээрийн дэглэм зөрчсөн 24 иргэнд Зөрчлийн тухай хуулийн  5. 13. 2 дахь хэсэгт зааснаар 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулжээ. 

Аймгийн Цагдаагийн газраас "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох дүрэм журмыг мөрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд зөрчил гаргасан иргэдийг ийнхүү баривчилсан байна.

Дээрх иргэд нь эрх бүхий байгууллагаас хориглосон шийдвэрийг зөрчиж, согтууруулах ундаа худалдан борлуулсан, зөвшөөрөлгүй орон нутагт нэвтэрсэн, хуурамч бичиг баримт үйлдсэн, бүлэг бөөгнөрөл үүсгэж архидан согтуурсан зөрчлүүдийг гаргажээ.

Тиймээс нийт иргэдээ эрх бүхий байгууллагын шийдвэрийг мөрдөж, холбогдох хууль, журмыг хэрэгжүүлэн хууль зөрчсөн аливаа үйлдэл гаргахгүй байхыг аймгийн Цагдаагийн  газраас анхааруулж байна.

Холбоотой мэдээ