Нэр дэвшигчид үнэмлэхээ гардлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Сонгуулийн хороо тус аймгийн 2016 оны ИТХ-ын сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн нэр дэвшигч нарт Сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшигчийн үнэмлэхийг гардууллаа.
Энэ удаагийн сонгуульд МАН-аас 31, АН-аас 29, МАХН-аас 7, бие даагч 4 хүнийг Сонгуулийн хороо бүртгэсэн бөгөөд нэр дэвшигчид үнэмлэхээ гардсанаар зургадугаар сарын 11-нээс сурталчилгаагаа албан ёсоор эхлэх юм.
Х.Эрдэнэбулган