Ерөнхий боловсролын сургуульд “Үдийн хоол” үйлчилгээг үе шаттай нэвтрүүлнэ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2021-01-28 11:53:02

Төв /МОНЦАМЭ/. Төв аймаг сурагчийн үдийн хоол хөтөлбөрийн загвар аймаг болох зорилт тавин ажиллаж байна.

Тодруулбал, тус аймгийн Засаг даргын ирэх 4 жилийн үйл ажилагааны хөтөлбөрт тусгагдсанаар Бүх шатны боловсролын байгууллагад эрүүл, аюулгүй, ээлтэй орчин бий болгож, Ерөнхий боловсролын сургуульд “Үдийн хоол” үйлчилгээг үе шаттай нэвтрүүлэх аж. Түүнлэн бүх шатны боловсролын байгууллагад эрүүл, аюулгүй, ээлтэй орчин бий болгох ажлын хүрээнд жишиг сургуулиудыг бий болгож, загвар аймаг болох зорилт тавин ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд БНХАУ-ын 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хүмүүн дунд сургууль, Баян сумын ЕБС , Баянцагаан сумын ерөнхий боловсролын сургуулиудын цайны газрыг стандартын шаардлага хангасан загвар цайны газар болгох засварын ажил хийж байгаа юм.

 

 

Холбоотой мэдээ