Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг багасаж, залилангийн гэмт хэрэг нэмэгджээ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2021-02-04 17:30:52

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улсын шүүх өнгөрсөн 2020 оны шүүн таслах ажиллагааны дүн мэдээг танилцууллаа.


Зарим төрлийн гэмт хэрэг буурчээ

  • Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 139 хэргээр буюу 2.4 хувиар,
  • Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 109-өөр буюу 51.9 хувиар,
  • Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг 108-аар буюу 9.5 хувиар, 
  • Хулгайн гэмт хэрэг 57-оор буюу 3.4 хувиар,

  • Дээрмийн гэмт хэрэг 47-оор буюу 14.9 хувиар,

  • Улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 42 хэргээр буюу 70 хувиар,

  • Хүчингийн гэмт хэрэг 21-ээр буюу 6.4 хувиар тус тус буурчээ 

Захиргааны нийт хэрэг 1.6 хувиар буурав

  • Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэргийн тоо өмнөх оныхоос 223 хэргээр буюу 12.8 хувиар буурсан байна.
  • Төрийн албаны маргаан 63  буюу 18.8 хувиар,
  • Ашигт малтмалтай холбоотой маргаан 26 буюу 16.9 хувиар,
  • Газрын маргаан 87 буюу 20.9 хувиар,
  • Нийгмийн даатгалын маргаан 10 буюу 23.3 хувиар,
  • Сонгуулийн маргаан 8 буюу 44.4 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Урьд ял шийтгүүлсэн хүний тоо өсөв

  • Урьд ял шийтгүүлсэн хүний тоо 576 буюу 19.2 хувиар,
  • Согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүний тоо 527-оор буюу 20.3 хувиар
  • Ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо 58 хүн буюу 4 хувиар тус тус нэмэгджээ.

  • 35-аас дээш насны ял шийтгүүлэгчид 5224 байгаа нь нийт ял шийтгүүлэгчдийн 39.0 хувийг эзэлж байна.

Иргэний нийт хэрэг 21.6 хувиар өсөв

  • Иргэний хэрэг ийнхүү өсөхөд худалдах, худалдан авахтай холбоотой маргаан 1633 хэргээр буюу 27.5 хувиар,
  • Зээлийн гэрээтэй холбоотой маргаан 108 хэргээр буюу 1.9 хувиар,
  • Банкнаас олгох зээлтэй холбоотой маргаан 1196 хэргээр буюу 69.5 хувиар,
  • Банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлтэй холбоотой маргаан 1471 хэргээр буюу 2.3 дахин,
  • Ажилласан жил тогтоосон маргаан 4115 хэргээр буюу 54.7 хувиар,
  • Гэр бүлийн маргаан  283 хэргээр буюу 6.4 хувиар,
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шийдвэрлэсэн маргаан 143 хэргээр буюу 41.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.


Зарим хүнд гэмт хэргийн тоо өссөн байна

  • Хүний амь насыг бүрэлгэх гэмт хэрэг 23 хэргээр буюу 12.3 хувиар,
  • Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах, санаатай уруулах гэмт хэрэг 41-ээр буюу 12.7 хувиар,
  • Залилангийн гэмт хэрэг 110-аар буюу 18.2 хувиар,
  • Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 11 хэргээр буюу 6.5 хувиар, бусад төрлийн гэмт хэрэг 677 хэргээр буюу 26.1 хувиар тус тус өссөн байна.

Ташрамд дурдахад, Зөрчлийн хэргээр 76 хувь хүн, 2 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан байна 


 

 


Холбоотой мэдээ