Эрдэнэбулган суманд тусгаарлагдсан 8 иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-02-08 17:53:02

Архангай /МОНЦАМЭ/. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын иргэд Эрдэнэбулган суманд ирсэн тухай өнөөдөр мэдээлсэн. Аймгийн Онцгой комисс хариу арга хэмжээг яаралтай авч, дээрх иргэдийг тусгаарласан бөгөөд GenExpert-ийн шинжилгээгээр нэгдүгээр хавьтлын бүх иргэний хариу сөрөг гарлаа. Энэ шинжилгээ нь PCR шинжилгээтэй ижил аж.


Гэхдээ вирусний халдварын нууц үед давтан шинжилгээ авах бөгөөд иргэн бүр хариуцлагатай байж, дэглэмээ баримтлан, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг дахин анхааруулж байна.

Холбоотой мэдээ