Маргааш Токио руу нислэг үйлдэж, 160 иргэнээ татан авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Японы Токио хот руу маргааш буюу энэ сарын 10-нд тусгай нислэг үйлдэж, 160 иргэнээ татан авах юм.
Токио-Улаанбаатар чиглэлийн "ОМ 502" тусгай онгоц энэ сарын 10-ны 15.40 цагт "Нарита" олон улсын нисэх буудлаас хөөрнө. Нислэгийн бүртгэл "Нарита" олон улсын нисэх буудлаас терминал "№2"-ийн 3 давхрын “Q” каунтер дээр өглөөний 11.00 цагт эхэлнэ гэж Токио дахь Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Ташрамд дурдахад, УОК-оос гадаадаас иргэдээ татан авахаар 5 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Энэхүү нислэг бол хоёр дахь удаагийн нислэг юм.