Зуу орчим хүн олимпын наадамд сайн дураараа оролцохоос татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-10 14:35:10

ТОКИО. /NHK/. Олимпын наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Мори Ёширо эмэгтэйчүүдийн талаар зохисгүй үг хэлсэнтэй холбоотойгоор 97 сайн дурын ажилтан Токиогийн зуны олимпын наадмын үйл ажиллагаанд оролцохоос татгалзжээ.


Үүнтэй холбогдуулан Токио хотын дарга Юрико Коикэ мэдэгдэхдээ “Коронавирустэй тэмцэхийн хажуугаар ийм зүйл тохиож буй нь бидэнд тун харамсалтай байна” гэжээ.


Мөн ийм шалтгаанаар өөр нэг оролцогч гуравдугаар сард Фукушима мужид болох олимпын бамбарын буухианд оролцохоос татгалзсан байна. 


М.Ёширо эмэгтэйчүүд хэтэрхий их ярьдаг тул зөвлөлийн хуралдааныг сунжруулна гэж өнгөрсөн долоо хоногт хэлсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртсөн юм. Тухайлбал, Японы регбигийн холбооны бүрэлдэхүүнд багтах эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлсний улмаас холбооны хуралдаан үргэлжлэх хугацаа хоёр дахин нэмэгдэх болсон тухай Мори Ёширо ярьжээ. Японы регбигийн холбоог урт хугацаанд удирдаж байсан хүний хувиар тэрбээр ийнхүү үзэл бодлоо илэрхийлсэн байна. 



Холбоотой мэдээ