“Эрүүл мэндийн цахим гүйлт-2021” үйл ажиллагааны зүүн бүсийг Говьсүмбэр аймаг тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-03-31 18:00:12

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Биеийн тамир, спортын улсын хорооноос бусад холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа Эрүүл мэндийн цахим гүйлт-2021” үйл ажиллагааны зүүн бүсийн аймгуудыг Говьсүмбэр аймгийн 590 гүйгч нийт 7236 км зам туулснаар нийлбэр 6.29 оноогоор тэргүүлжээ.

Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь зэрэг аймгийн нийт 4447 хүн 14 хоногийн хугацаанд гүйсэн байна. Удирдамжийн дагуу байгууллагын нэгдсэн дүнг гаргахдаа аймаг, дүүргийн “Strava” группэд гүйлт нь бүртгэгдсэн иргэдийн тоо, туулсан замын нийт километрт харгалзуулсан оноо, нээлттэй фэйсбүүк групп, пэйж болон цахим хуудсанд байршуулсан мэдээтэй танилцсан хандалт болон мэдээг бусдад хуваалцсан тоо зэргийг нэмж, нийлбэр оноог их онооны системээр гаргасан байна.

Мөн тухайн аймаг, дүүргийн хүн амын тоог туулсан замын нийт километрт харгалзуулж дүгнэсэн аж. Өнгөрсөн оны улсын нэгдсэн тооллогоор Говьсүмбэр аймгийн хүн ам 17928 болсон бөгөөд зүүн бүсийн хамгийн цөөн хүн амтай аймгийн гурван хувь нь энэ удаагийн цахим гүйлтэд оролцсон байна.

Холбоотой мэдээ