Шинжааны Алтай аймгийн төлөөлөгчид Ховд аймагт айлчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-16 10:13:27

БНХАУ-ын Шинжааны Алтай аймгийн засаг дарга Талгат Үсын тэргүүтэй албаны хүмүүс Ховд аймгийн засаг даргын урилгаар өчигдөр хүрэлцэн ирж, аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан,  ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Бөхболд, ЗДТГ-ын дарга Б.Батмөнх нар  хүлээн авч уулзлаа.

Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан ”Бидний хамгийн ойрын хөрш бол Шинжааны Алтай аймаг. Сүүлийн жилүүдэд хоёр аймгийн хамтын ажиллагаа үр дүнтэй байна. Өнгөрсөн хугацаанд Алтай аймаг малын халдварт өвчинтэй тэмцэхэд техник, эд материалын туслалцаа үзүүлж байсан, түүнчлэн 300,0 мянган юаны буцалтгүй тусламж үзүүлж, олон ястны үндэсний язгуур урлагийн өв соёлыг хөгжүүлэхэд ихээхэн тусламж үзүүлж ирсэнд баяртай байдаг “ гэж  уулзалт дээр дурьдлаа.

Ховд аймгийн засаг даргын урилгаар хүрэлцэн ирсэн Алтай аймгийн засаг дарга Талгат Үсын, танай аймгийн зам, гудамж сайхан болж хөгжиж байгааг харж байна, ард түмний амьдрал ч сайн хөдөөд 1000 гаруй малтай малчид олширч,  сайхан амьдарч байгааг олж харлаа. Бид хоёр зорилготой ирсэн. Анх удаа Ховд аймагт ирж ажил хэргийн уулзалт хийж, танай аймгийн соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлэх талаар хийх ажлаа зохицуулах, нөгөө зорилго маань Улаанбаатар хотод үзэсгэлэн худалдаанд оролцож хоёр улсын эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа сайн үр дүн үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна “гэлээ.

Мөн, Ховд аймгаас Хөшөөтийн нүүрс Булган сумын боомтоор Чингэл аймгаар дамжин угаагдаж, Алтай аймгийн гангийн үйлдвэрт хүрдэг, Хятадын Алтай аймгийн намын хороо санаачлан Алтайн бүсийн чуулга уулзалт зохион байгуулдаг, тус аймгийн Хөх тохой суманд Их Алтай Олон Улсын аялал жуулчлал, спортын наадам  болж байсан зэрэг нь хоёр орны хамтын ажиллагаанд ихээхэн үр дүн үзүүлсэн хэмээн  уулзалт дээр онцоллоо.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ