Хайгуулийн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-06-18 09:53:07

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой талбайн талаар Ашигт малтмал, газрын тосны газрын ирүүлсэн саналд татгалзсан шийдвэр гаргалаа.

Ашигт малтмал, газрын  тосны газар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолоор баталсан тус аймгийн сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай  зөвшөөрөл олгох газраас 53,281.14 гектар талбайг хасаж, 3,369.05 гектар талбайг нэмж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийнг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой талбайн солбилцолд оруулах санал ирүүлсэн байна. Сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналын талаар Бугат, Гурванбулаг, Могод, Сайхан, Хангал сум татгалзсан хариу ирүүснийг аймгийн ИТХ дэмжлээ.

Холбоотой мэдээ