Орхон аймаг инженерүүдийг ажилд урьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-06-29 14:07:28
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Төрд шаардлагатай 45 мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж, дэмжлэг үзүүлнэ гэж Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал хэллээ.

Учир нь Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Хотын захирагчийн алба, Хот байгуулалт, барилга захиалагчийн алба зэрэг хотын инженер, дэд бүтэц хариуцсан чухал алба, хэлтэс, байгууллагад  барилга, зам, дулааны инженер, архитектурын мэргэжилтэн нэн чухал байгаа юм. Иймд эдгээр мэргэжлээр сурч байгаа төгсөх ангийн оюутан, мэргэжил дээшлүүлж байгаа иргэдтэй аймгийн удирдлагууд урт хугацааны тогтвортой ажиллах гэрээ байгуулж, дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Энэ жил Эрдэнэт хот байгуулагдсаны 45 жилийн ой тохиож байгаа. Цар тахлын улмаас ойн арга хэмжээг тэмдэглэх боломжгүй ч хотынхоо хөгжилд нэн шаардлагатай байгаа 45 мэргэжилтнийг бэлтгэх, дэмжлэг үзүүлэх болон аймагтаа урьж байгаа ажээ.  

Холбоотой мэдээ