Засгийн газар ЭЕШ-ыг зохион байгуулах хугацааг товлоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-07-20 11:40:00
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж ЭЕШ-ыг зохион байгуулах хугацааг товлох асуудлыг хэлэлцэж байна. 


Коронавирусний цар тахлын улмаас долоодугаар сарын 1-4-нд болох байсан ЭЕШ-ыг наймдугаар сар хүртэл хойшлуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан ч өдрийг товлоогүй байсан юм. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар 14.00 цагт мэдээлэх юм байна.


Ташрамд дурдахад, энэ жилийн хувьд, 40 мянган хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн байна. ЭЕШ-ыг долоодугаар сард зохион байгуулсан бол 10 мянган хүүхэд шалгалтад орж чадахгүй нөхцөл үүсээд байсныг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн. Тодруулбал, 2000 гаруй хүүхэд коронавирусний халдвар авсан, 7800 гаруй хүүхэд сумаас аймгийн төв рүү явах боломжгүй болоод байжээ.

Холбоотой мэдээ