Токиогийн олимпын эхний тэмцээн өнөөдөр эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-07-21 09:44:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны XXXII олимпын наадам өнөөдөр софтбол, эмэгтэй хөл бөмбөгийн тэмцээнээр эхэллээ. Олимпын албан ёсны нээлт 2 хоногийн болох ч софтбол, эмэгтэй хөл бөмбөгийн зарим тоглолт өнөөдөр, маргааш /2021.07.21-22/ 21, 22-нд явагдах юм.

 

Тухалбал, өнөөдөр 

 

07:50 Софтболл (Австрали-Япон)

10:50 Софтболл (Итали-АНУ)

15:20 Хөл бөмбөг (БНХАУ-Бразил, эмэгтэй)

19:15 Хөл бөмбөг (Австрали-Шинэ Зеланд, эмэгтэй) тоглолтууд болно.

 

Австрали, Японы тоглолт үзэгчгүй болж байгаа бөгөөд Боловсрол ТВ шууд дамжуулсан бөгөөд Японы шигшээ баг, Австралийн шигшээ багийг 8:1-ээр хожлоо.

 

Софтболын спорт Японд 400 мянга орчим сонирхогчтой олон жил хөгжиж буй спорт төрөл бөгөөд япончууд энэ жил хоёр дахь алтан медалиа хүртэх боломж байгаа аж. Өнөөдрийн байдлаар зохион байгуулж байгаа тэмцээнүүд үзэгчгүй үргэлжилж байна.

Холбоотой мэдээ