“Улаанбаатар инновацын төв”-ийн бизнес инкубатор хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-22 15:23:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дэргэдэх “Улаанбаатар инновацын төв”-ийн инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын бүртгэл эхэллээ.


Бизнес инкубатор хөтөлбөрт хамрагдсанаар бизнесээ тэлэх, эрчимжүүлэхэд шаардлагатай мэдлэг олгох багц сургалт, үйл ажиллагаанд хамрагдаж, ая тухтай өрөө, талбай, өндөр хурдны интернэтээр ханган, салбар салбарын залуустай нэгдэн, мэдлэг туршлагаа солилцоно. Инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалт хоёр үе шаттай бөгөөд материалыг энэ сарын 22-ноос наймдугаар сарын 2-ны 18.00 цаг хүртэл хүлээн авах юм. Шалгаруулалтын эхний шат онлайн, хоёр дахь шат нь ярилцлага хэлбэрээр үргэлжилнэ.


Тус хөтөлбөр нь инновацын тэргүүлэх салбаруудад шинэ, дэвшилтэт санааг бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээ шаардлагыг эрж олох, технологид суурилсан бизнесийг хөгжүүлэх, гарааны компанид ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилготой. Түүнчлэн санхүүгийн болоод үйл ажиллагааны тал дээр тогтворжих, гадаад, дотоодын зах зээлд өрсөлдөх чадвар суулгахаар зорьж байгаа.


Хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргагч нь эдийн засгийн үр ашигтай, богино хугацаанд хөгжих чадвартай бизнесийг дотоод, гадаадын зах зээлд эрхлэхээр төлөвлөсөн, инкубаторт байрших хугацаанд мөрдөх, хоёр сар тутмын үйл ажиллагаанд хяналт тавих бололцоо бүхий төлөвлөгөөтэй, бүтээгдэхүүн үйлчилгээний шинэлэг байдлаа тодорхойлсон байх аж.


Цахимаар бүртгүүлэх хаяг:  

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScwIPqk_Sp4iGq3fYt5_q7SYVgEjHueNkJEAzVS_V6wRE5cFQ/viewform?fbclid=IwAR19zl9z2hCBJy6FZnFYuNaDKHj6fM7Q9-PnBUELBsy3yw1h0uhmyCJwfj8


Дэлгэрэнгүй мэдээлэл авах хаяг: https://www.facebook.com/hubinnovationcenter

мөн 70111299, 95563051 утсаар холбогдон, хөтөлбөрийн тухай мэдээлэл авах боломжтой.

 

Холбоотой мэдээ