Олимпын наадмын нээлтийн ёслол эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТТОКИО. /Kyodo/. Токиогийн Олимпын наадмын нээлтийн ёслол Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд албан ёсоор эхэллээ.
Цар тахал
өнгөрсөн оны эхэн үеэс дэлхий дахиныг хамран тархаж эхэлснээс хойших хамгийн том
спортын тэмцээн энэ болж байгаагаараа онцлогтой.
Энэ удаагийн
наадамд дэлхийн 200 гаруй улс орон, бүс нутгийн 11 мянга орчим тамирчин хурд хүчээ
сорих юм. “Токио-2020”-ийн
тэмцээнүүдийн хувьд, Олимпын наадмын түүхэнд анх удаа танхимын үзэгчгүйгээр
явагдана.
Японы 125 сая орчим
хүн амын аравны нэгээс илүү хувь нь оршин суудаг Токиод олон иргэн вакцинд
хамрагдаагүй байгаа энэ үед халдварын шинэ давлагаа дэгдээд байгаа юм.
Нийслэл хотод
баасан гарагт халдварын 1386 тохиолдол илрээд байна. Түүнээс нэг хоногийн өмнө 1979
хүнээс халдвар илэрсэн нь нэгдүгээр сарын дунд үеэс хойших өдөрт бүртгэгдсэн
хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Нээлтийн ёслол
болохоос хэдхэн цагийн өмнө Японы Агаарын цэргийн хүчнийхэн Үндэсний цэнгэлдэх
хүрээлэнгийн дээгүүр Олимпын таван өнгийн цагирагийг зуран сонирхолтой үзүүлбэр үзүүлсэн юм.
Нийт 68 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд болж буй нээлтийн ёслолд ердөө 950 хүн оролцож байгаа бөгөөд олон улсын тамирчид өөр хоорондоо зай барин жагсаж байна.
Дүрвэгсдийн багийн тамирчид
Тамирчдын ёслолын
жагсаалын дараа тив тивийн нэртэй дуучид “Beatles” хамтлагийн дуучин Жон Ленноны “Imagine” дууг хамтдаа дууллаа. Энэхүү үзүүлбэрийг
Анжелика Киджо, Алехандро Санс, Жон Леженд, Кейт Урбан нар үзүүлэв.
Мөн нээлтийн ёслолын ажиллагааны үеэр шөнийн тэнгэрт 1800 дрон нисгэн дэлхийн бөмбөрцгийг бүтээж, “Imagine” дууг эгшиглэх үеэр цэнгэлдэх хүрээлэнгээс дээш хөөргөжээ.