Малын халдварт өвчин гараагүй бүс хэвээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-08-04 07:22:23

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн ХХААГ-ын дэргэдэх Мал эмнэлгийн лабораторийн ариун цэвэр магадлан шинжилгээний тасагт өнөөдрийн байдлаар 17 дээж, материал ирж шинжилгээ хийжээ.

-Үүнээс нийт 700 литр сүү, 215 кг маханд холбогдох стандарт арга зүйн дагуу шинжилгээг хийж хариуг лабораторийн эрхлэгчээр баталгаажуулан холбогдох аж, ахуйн нэгж иргэнд хүргүүлжээ. Шинжилгээгээр эрсдэлтэй хариу гараагүй байна. Мөн мал эмнэлгийн лабораторийн төлөвлөгөөт ажлын хүрээнд мал сүрэгт хээлтэгч малын бруцеллёз өвчний шинжилгээнд нийт 1800 хонийг хамруулжээ. Түүнчлэн 720 ямаа, 320 үнээ, адууны халдварт цус багадах, адууны нийлүүлгийн өвчин, цусны паразитын дээжид адуунаас цус авч түрхэц бэлтгэн, бүртгэл хөтлөн, ийлдсийг нь ялган шинжилгээ хийхэд бэлэн болсон аж. Өнөөдрийн байдлаар Завхан аймагт малын халдварт өвчин гараагүй бүс нутаг хэвээр буй тухай мэдээлэв. 

Холбоотой мэдээ