Ц.Намуунцэцэг олимпын хүрэл медалийн төлөө барилдаж ялагдав

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-08-07 20:12:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” зуны олимпын  XXXII наадмын чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин 50 кг-д хүчээ сорьсон Ц.Намуунцэцэг Азербайжаны бөх Мария Стадниктай барилдаж 10:0-ээр ялагдлаа.

 

Ц.Намуунцэцэг дагах барилдаанд Эквадорын залуу бөх Люсиа Иепстай хүч сорих байсан боловч тэр гэмтлийн улмаас барилдаагүй юм.  

 

Токиогийн хүрэл медальтан болсон Мария Стадник Азербайжаны украин үндэстэн бөх 33 настай бөгөөд 2008 оны Бээжингийн олимпын хүрэл медальт, 2012, 2016 оны олимпын мөнгөн медальт, Дэлхийн хошой аварга бөгөөд 2009, 2019 оны ДАШТ-д түрүүлж байсан юм. Мөн дэлхийн аваргын 3 мөнгө, 1 хүрэл медальтай. Европын наадмын хошой аварга, Европын 8 удаагийн аварга, Исламын шашинт орнуудын наадмын аварга болсон шилдэг бөх юм.

 

Мария Стадник 2006 онд Украины шигшээ багт байхдаа Европын аварга болсон ч допингоор медалиа хураалгасан. 2007 онд барилдах эрх нь сэргэсэн ч Украины шигшээ баг түүнийг биш Ирина Мерлениг сонгосон бөгөөд сонгон шалгаруултад ч оруулаагүй юм. Ингээд Мария Азербайжаны багийн саналыг хүлээн авч, Азербайжаны нэрийн өмнөөс барилдах болжээ.

Холбоотой мэдээ