Нийт 17269 толгой малыг угаалгад хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-08-20 17:48:59

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын энэ оны долоодугаар сарын 19-ний  захирамжаар сумын хэмжээнд “Мал угаалгын ажлыг зохион байгуулах” комисс томилогджээ.

Мал угаалгыг шүрших буюу ванндах аргаар угааж буй бөгөөд наймдугаар сарын 15-ны байдлаар 22 өрхийн 8483 толгой хонь, 5884 толгой ямаа, отрын гурван өрхийн 1742 хонь, 1160 ямаа нийт 17269 толгой малыг хамруулаад байна.

Холбоотой мэдээ