Улаанбаатар хотын Гачуурт тосгон, Трелеверн хот эгч дүүгийн харилцаа тогтооно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-09-01 17:59:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Гачуурт тосгон, Трелеверн хотыг эгч дүүгийн харилцаатай хот болгох үүднэс ирэх онд Францын төлөөлөгч нар Монгол Улсад айлчлах болжээ.

Элчин сайд А.Баттөр эн сарын 27-28-нд Францын Британи мужийн Трелеверн хотод айлчилсан байна. Энэ үеэр Элчин сайд А.Баттөр, Трелеверн хотын дарга К.Яник нарын гаргасан Улаанбаатар хотын Гачуурт тосгон, Трелеверн хотыг эгч дүүгийн харилцаатай хот болгох саналыг мужийн зөвлөл талархан хүлээн авч, ирэх онд тус хотын төлөөлөгчид Монголд айлчлах болжээ.


Мөн үеэр Элчин сайд А.Баттөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Британи мужийн хэвлэлд ярилцлага өгч, тус мужид  амьдардаг монголчуудтайуулзан хочр орны соёл урлаг, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Холбоотой мэдээ