Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан 58 павильон байна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-10-16 13:33:07
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит XX хуралдаанаар хотын төвийн орон сууцны хороолол дунд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай павильонуудын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцлээ.
Нийт 90 аж ахуйн нэгж, байгууллагын павильон байгаа бөгөөд  Уртбулаг, Бүрэнбүст, Согоот, Зэст багт тус бүр 7, Оюут багт 18, Уурхайчин багт 21, Хүрэнбулаг багт 23 байна. Үүнээс газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан 58 павильон байна. 
Дээрх 90 павильоноос 25 нь  зөрчилгүй байгаа бол хэмжээ өөрчлөгдсөн 13, холбооны газар доорх сувагчлал дээр барьсан 6, дулааны шугамын хамгаалтын зурвас зөрчсөн 5, цахилгааны шугамын хамгаалалтын зурвас зөрчсөн 7, Дулааны төв шугам болон дулааны зангилаа дээр барьсан 1, бохирын шугам дээр барьсан 7 павильон байна.
Зөрчилтэй ААН, иргэний павильоныг зөрчлөө арилгасны дараа газар эзэмших хугацааг сунгах бол залруулж болохооргүйг нь газрын болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээг сунгахгүй ажээ. 
Мөн тусгай зөвшөөрөл болон, газар эзэмших гэрчилгээний эзэмших эрхийн хугацааг богиносгохоор болгожээ.  

Холбоотой мэдээ