Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 1.4 тэрбум төгрөгийн арилжаа хийв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-11-29 14:07:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 4 удаагийн үнэт цаасны арилжаагаар нийт 1,478,695,477.79 төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар: 72 компанийн 3.6 сая ширхэг хувьцааг 1,298,354,211.63 төгрөгөөр арилжлаа. Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд: 




Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд: 



                         Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав. 


Багцын арилжаа:

Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар: төгрөгийн 49 ширхэг, ам.долларын 64 ширхэг бондыг нийт 23,316,194.56 төгрөгөөр арилжив. 


Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар: 321,388 ширхэг нэгж эрхийг 157,025,071.6 төгрөгөөр арилжив.




Энэ оны 11 дугаар сарын 25-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 5,268,248,958,070.65 төгрөг болсон бол ТОП-20 индекс 39,725.10 нэгж болж өмнөх 7 хоногоос 0.77 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Холбоотой мэдээ