Хятадад дотоодод халдварласан 21 тохиолдол илэрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-11-29 14:36:19

БЭЭЖИН. /China Daily/. Хятадын эх газарт ням гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан 21 тохиолдол шинээр илэрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос өнөөдөр мэдээлэв.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 20 нь Өвөр Монголд, нэг нь Юньнань мужид бүртгэгджээ.


Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд мужийн түвшний засаг захиргааны зургаан бүс нутагт халдварын 20 тохиолдол зөөвөрлөгдөн иржээ. Харин халдварын сэжигтэй юм уу халдвараар нас барсан тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.


Хятадын эх газарт ням гаргийн байдлаар халдварын 98672 тохиолдол илэрснээс 93249 хүн эдгэрч, 4636 өвчтөн нас баржээ. Одоогоор нийт 787 хүн эмчлүүлж байгаагаас найман хүний биеийн байдал хүнд байна.


Мөн сүүлийн 24 цагт халдварын шинж тэмдэггүй 22 тохиолдол илэрсний 18 нь эх газрын гаднаас зөөвөрлөгдөн иржээ. Ингэснээр ням гаргийн байдлаар эмнэлгийн хяналтад байгаа ийм тохиолдлын нийт тоо 456-д хүрснээс 385 нь зөөвөрлөгдөн ирсэн байна.

Холбоотой мэдээ