Монгол, Германы сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэхээ нотлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-12-02 13:11:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин өнгөрсөн сарын 29-30-нд ХБНГУ-д ажлын айлчлал хийлээ.


Энэ үеэр тэрбээр Холбооны Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын захирал Петра Зигмундтай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.


Уулзалтын үеэр Холбооны Засгийн газар шинээр бүрдэж буйтай холбогдуулан Монгол, Германы харилцааны шинэ чиглэлийг тодорхойлох, тухайлбал эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр талын яриа хэлэлцээний механизмуудыг идэвхжүүлэхэд анхаарч ажиллахаа талууд нотлов.


Дэд сайд Б.Мөнхжин энэ сарын 2-3-нд Стокхольм хотноо болж буй ЕАБХАБ-ын сайд нарын зөвлөлийн 28 дугаар уулзалтад оролцож байна.

Холбоотой мэдээ