Дорноговь аймгийн хөл бөмбөгийн холбоотой санамж бичиг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-12-27 16:25:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатараар ахлуулсан Гишүүн байгууллагуудын менежментийн хэлтэс, Шүүгчийн хэлтэс, Маркетингийн хэлтсээс бүрдсэн ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллав.


Тодруулбал, Дорноговь аймгийн засаг даргын орлогч С.Одбаяр, Дорноговь аймгийн Тамгын газрын дарга Н.Хонгорзул, Дорноговь аймгийн БТСГ-н дарга Г.Батлхам, Дорноговь аймгийн ХБХ-ны тэргүүн Д.Тулга, Дорноговь аймгийн ХБХ-ны нарийн бичгийн дарга Ч.Батзангиа нартай уулзаж, хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурсан байна.


Санамж бичигт хөл бөмбөгийн стандарт талбай байгуулахад хамтран ажиллахаа илэрхийлсэн бөгөөд бусад асуудлыг ч хөнджээ. Мөн аймгийн хөл бөмбөгийн холбооны гишүүдтэй уулзаж МХБХ-ны урт хугацааны төлөвлөгөөг танилцуулж, гишүүн холбоодоо хэрхэн дэмжин ажиллаж буй талаар мэдээлэл хүргэлээ.



Мөн хөл бөмбөгийн ууган мастер Г.Банзрагчийн нэрэмжит аймгийн футзаалны АШТ-ий нээлтийн үйл ажиллагаанд оролцож, Г.Банзрагчид МХБХ-ны гавьяаны одон, мөнгөн шагналыг Д.Тэрбаатар гардууллаа.





Холбоотой мэдээ