Аймгийн шинэ Засаг дарга Ш.Оргил тамгаа гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-07-25 16:44:39

Сэлэнгэ аймгийн шинэ Засаг дарга Ш.Оргил өнөөдөр албан ёсоор тамгаа гардан авлаа.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Сэлэнгэ аймгийг амжилт, ололтоор дүүрэн удирдсан Засаг дарга С.Бүрэнбат шинэ Засаг даргадаа тамгаа шилжүүлэн өглөө. Тэрээр шинэ даргад амжилт хүсэхийн яламд цөөхөн хэдэн зүйлийг онцлон захисан юм. Тэрээр хэлэхдээ ажлын амжилт ололт, олон түмэнд хүрэх гол шат бол багийн хамтын ажиллагаа маш чухал гэдгийг үгийнхээ эхэнд онцоллоо. Мөн тэрээр бидний зүгээс энэ 4 жилд мөрийн хөтөлбөр дээрээ нэлээд ач холбогдол өгч амжилттай хэрэгжүүлсэн хэдэн ажил бий. Тухайлбал иргэдийн оролцоот төрийн үйлчилгээг цогцоор нь хэрэгжүүллээ. Анх удаа бид жил бүр төрийн албан хаагчдынхаа талаар иргэдээс судалгаа авч, эргэх холбоотойгоор ажиллан үүрэг даалгаварыг нь сануулж, ярьдаг тогтолцоог хэрэгжүүлсэн. Ялангуяа бухимдалтай байдаг үйлчилгээний чиглэлээрх асуудлыг 1111 утсаар авч шийдвэрлэж байв. Энэ бол орон нутгийн хувьд шинэлэг асуудал юм. Үүнийг тасралтгүй цаашид авч яваасай. Мөн саяхан анх удаа ажилд оруулсан төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааг цогцоор нь авч яваарай. Өнгөрсөн хугацаанд бид урд хийгдэж байгаагүй 85.5 тэрбум төгрөгийн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсэн. Охонтуул, Бугант хоёроос бусад бүх чиглэлүүдэд хар зам тавих ажил бодитой явж байна. Аймгийн төв дээр шинэ хороолол байгуулахаар инженерийн шугамын ажлыг хийлээ. Энэ бүтээн байгуулалтуудыг цаашид амжилттай сайхан үргэлжүүлж, бодлогын нэгдсэн анхаарал хандуулж авч яваарай. Гурав дахь асуудал бол манай аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 684 тэрбум төгрөг хүрч өссөн. 1988 оны амжилтын ард гарах 17.6 цн ургац авсан гэх мэт амжилтууд бидэнд байна. Бид зөвхөн уул уурхайгаас бус жижиг дунд үйлдвэрлэлээсээ маш их орлого олж байгаа. Сэлэнгэ аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний орлого одоо 20 хувь байгаа цаашид 40 хувь хүргэх ёстой. Үүний гарц нь жижиг дунд үйлдвэр шүү. Сэлэнгэд үйлвэрлэв арга хэмжээг сүүлийн жилүүдэд маш эрчимтэй явуулж ирсэн. Үүний үр дүнд 2012 онд олж байсан орлогоо нэг дахин нэмэгдүүлж чадсан. Ингэснээр иргэдийн орлого өсч, ажлын байр нэмэгдсэн. Үүнийг цааш авч явах юм бол төрийн олон ачаа суларч үлдэнэ шүү. Бид хамтдаа аймгаа 8 удаа тэргүүний гэж дуудуулж байсан бол өнгөрсөн он жилүүдэд анх удаа “Шилдэг аймаг” хэмээн цоллуулсан. Энэ бол бидний гар нийлсэн, сэтгэл нэгдсэн хамт олны хамтын ажиллагааны хүч. Мөн энэ хугацаанд бид хамтдаа улсын шилдэг сум хоёр, улсын тэргүүний сургууль 5, улсын тэргүүний цэцэрлэг 6-г төрүүлсэн байна. Бид байгууллагаараа авилгагүй хамт олон боллоо. Олон улсын чанарын удирдлагын ISO стандартыг хэрэгжүүллээ. Манай аймгийн Төрийн албаны салбар зөвлөл 4 жил дарааллан улсад тэргүүлсэн амжилтыг үзүүллээ. Сэлэнгэ аймгаас анх удаа Улсын наадмаас үндэсний харвааны гэр бүлийн хос төрсөн, 4 ихэр хүүхэд мэндэлсэн гээд олон сайхан үйл явдлууд энэ 4 жилд гарчээ. Ийм сайхан баг хамт олонтой энэ 4 жилийг амжилт бүтээл дүүрэн өнгөрүүлсэн байна” хэмээлээ. Мөн тэрээр та бүхэн миний хувьд дарга цэргийн хүрээнд үлдэж байгаа биш ойр дотны маань хүмүүс болон үлдэж байгаа шүү. Сайн ажлаарай. Засаг даргадаа итгэлээ өгч, тойрч сайн ажлаа хийгээрэй гэж захилаа.

Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа:Сэлэнгэ аймгийн ИТХ Сэлэнгэ аймгийн Засаг даргын өнгөрсөн 4 жилд хийсэн ажлыг хангалттай сайн гэж дүгнэсэн. Үүнийг Сэлэнгийн ард түмэн та бүхэнд өгсөн үнэлэлт гэж ойлгож байгаа. Ийм учрааас сайн ажилласан сайн баг хамт олон гэж хурлын даргын зүгээс дүгнэж байна. Шинэ удирдлага томилогдож, шинээр ажиллах цаг үе ирлээ. Монголын ард түмэн, Сэлэнгийн ард түмэн бидэнд асар их хариуцлага, найдварыг хүлээлгэж байна. Ийм чухал үед Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын ажил маш сайн байх ёстой. Бид хамтдаа бүгдийг шийднэ, хамтарч ажиллана хэмээн хэллээ.

Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа аймгийн Засаг дарга Ш.Оргил, аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Бүрэнбат нарт хүндэтгэл үзүүллээ.

  Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ