Авлигын хор аюулыг ухуулан таниулах өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-04-12 14:41:45

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн ЗДТГ Авлигатай тэмцэх газар хамтран "Таны эрх, таны оролцоо-авлигад үгүй гэж хэлье" өдөрлөгийг энэ оны дөрөвдүгээр сарын 9-нд Боржигин чуулгын байранд зохион байгуулжээ. 

Өдөрлөгөөр иргэд, олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, гомдол, санал авах ажлыг зохион байгуулжээ. 

Өдөрлөгөөр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш, комиссар Б.Тэрбиш нар иргэдийн сонирхсон асуултад хариулж, харилцан ярилцсан байна. 

Холбоотой мэдээ