Монгол триатлонч Б.Мөнгөнтуяа БНСУ-д мөнгөн медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын триатлонч Батгэрэлийн Мөнгөнтуяа нь 6 дугаар сарын 26-ны ням гарагт БНСУ-ын Чүнчонбүгт зохион байгуулсан 3 дахь удаагийн тэмцээний олимпын зайд 2 цаг 42 минут 05 секундын амжилтаар 30-34 насны ангилалд 2 дугаар байрт шалгарчээ.
Б.Мөнгөнтуяа хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер, цагдаагийн ахлах дэслэгч цолтой, “Бээжин 2008” олимпын наадамд оролцож байсан туршлагатай тамирчин юм. Тэрбээр триатлоны олон улсын Level 1 ангиллын дасгалжуулагчаар ажилладаг.
Холбоотой мэдээ

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
11 цаг

“Дэлхийн спортын наадам”-д өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад төрийн далбаа гардуулав
15 цаг