УЛСЫН БАГА ХУРЛЫН 1991 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээс

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-07-08 17:49:06

 Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБХ-ын ээлжит 3 дугаар чуулганы 1991 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн талаар хэрхэн хэлэлцсэнийг тухайн өдрийн хурлын тэмдэглэлээс танд хүргэе.


Б. Чимид:- Их цаазын цэц буюу өөрөөр нэрлэж болох нэг байгууллага байлгана, байгуулахгүй гэсэн хоёр санал байна. Байгуулахгүй гэсэн нь Дээд шүүхэд шууд шилжүүлье гэсэн санал байгаа юм.

Р. Гончигдорж:- Их цаазын төслийг одоо байгаагаар нь томьёолох, Их цаазын цэц тусдаа байгаа шүү дээ. Дээд шүүхэд эрхийг нь шилжүүлэх замаар Дээд шүүхийнхээ бүрэлдэхүүн дотор эрхийг нь багтаана гэсэн хажуугийн санал гарсан. Хажуугийн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 28,
  • татгалзсан 12,
  • түдгэлзсэн 2, Дээд шүүхийн шүүхийн эрх мэдэл рүү цэцийн эрх мэдлийг шилжүүлье гэсэн санал олонх боллоо.

Ч. Цэрэндагва:- Энэ чухам яаж ойлгосон юм мэдэхгүй байна. Би саяын санал хурааснаас өөрөөр бодож байгаа хүн. Их цаазын цэц гэдэг бол 5 дугаар бүлэг биш.

Б. Чимид:- Бүтцээ сүүлд ярина.

Ч. Цэрэндагва:- ... шүүхийнхээ засаглалын хэмжээнд орох ёстой. Гэхдээ Дээд шүүхийн бүрэлдэхүүнд биш. Ингэж би ойлгож явсан. Ямар ойлголтоо сая санал өгөөд ийм болчхов. Дээд шүүхийн бүрэлдэхүүнд орно гээд орчих шиг болох юм. Шүүх засаглал руу очно гэгийг зөвшөөрч байгаа юм. Дээд шүүхийн бүрэлдэхүүнд гээд санал хураалгачихлаа.

Р. Гончигдорж:-Их цаазын цэцийн эрх мэдлийг Дээд шүүхэд өгье гэсэн санал дээр олонх болсон Цөөнхийн зарим саналыг сонслоо. Зүгээр энэ маань цөөнх болчхоод байгаа шүү дээ.

Б. Чимид:- Шүүхээ эргээд хэлэлцэхгүй бол болохгүй.

Р. Гончигдорж:-Цөөнх дээр эхлээд санал хураах уу үгүй юу гэдэг асуудлаа эхлээд шийдэх хэрэгтэй л дээ. Дээд шүүх нь Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд тангаргаа няцсан, хууль зөрчсөн эсэх ард нийтийн санал хураалт, УИХ-ын гишүүдийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн асуудлаар Сонгуулийн төв комиссын шийдвэр нийцэж байгаа эсэх гэх мэтчилэн асуудлаар дүгнэлт гараад УИХ-д оруулах жишээтэй байна шүү дээ. Их цаазын цэцийн үүргийг Дээд шүүхийн эрх мэдэлд багтааж оруулъя гэсэн энэ санал дээр санал хураасан олонх болсон. Цөөнх үг хэлсний дараа санал дахин хураалгая. Их цаазын цэцийн үүргийг Дээд шүүхийн эрх мэдэлд багтаана гэж үзэж байгаа дээр санал хураалт явж байна.

  • зөвшөөрсөн 23,
  • татгалзсан 17,
  • түдгэлзсэн 2, дахиад олонх болж байна.

Дээд шүүхийн эрх мэдэлд энэ эрх мэдэл шилжиж байна. За үүнтэй холбогдуулаад эргээд шүүхийн эрх мэдлийнхээ асуудал дээр холбогдсон зохицуулалт хийх шаардлагатай байгаа байх. Энэ талаар комисс дүгнэлтээ хэлье.


Б. Чимид:-Тэгэхээр одоо давж заалдах хяналтын шатны Дээд шүүх байгуулах тухай асуудлыг Үндсэн хуульд оруулахаар оруулна. АНУ шиг байна гэвэл Дээд шүүхийг их өөрчлөх хэрэгтэй Энэ бол ганцхан АНУ-д байгаа зүйл л дээ. Манайх холбооны улс биш болохоор давж заалдах ба хяналтын шатны бүх асуудал Дээд шүүхийн мэдэлд байгаа. Үндсэн хуулийн шүүх нь Дээд шүүхтэйгээ адилхан эрхтэй байгаа орон би олж уншаагүй, тийм учраас итгэхгүй байгаа юм. Өчигдөр өөр нэг санал байсан. Үндсэн хуулийн шүүхийг тэр шүүхийн бүлэгт оруулах тухай санал бий. Тэгэхээр энэ бол инээд биш л дээ. Олон улсын үндсэн хуулийн эмхэтгэл надад байна. Зүгээр хөөрлөөр сольж болохгүй. Үүнийг 2-3 газар судебная власть гэдгээс тусдаа хийсэн орнууд бий. Үндсэн хуулийн шүүхийн тухай гээд Үндсэн хуулийн баталгаа гэдэг хууль цаазын ойлголт. Баталгаа гэдгээр нь хийсэн орнууд байгаа юм. Тэр нь хүнд ойлгогдохгүй байх шиг байна. Батаалгаа гэдэг үгийг онолын тодорхойлолтыг тэр бүр мэдэхгүй байж болохыг үгүйсгэхгүй. Мэдэхгүй гэдэг утгаар хэлж байгаа юм биш. Баталгаа гэдэг асуудал бол болохоо байсан үед хамгаалдаг газрыг хэлдэг юм л даа. Хууль цаазын баталгаа. Тэр утгаар нь хийчихсэн учраас хүмүүст нэг их хүрэхгүй байх шиг байна.Тэгээхлээр одоо бид төрийн хэрэг шийдэж байгаа болохоор төрийнхөө хэсэг функцийг бас эзэнгүй хаяж болохгүй. Шүүн таслах ажиллагаа гэдэг бол эрүү, иргэний хэрэг, захиргааны хэрэг, сахилгын хэрэг, аж ахуйн хэрэг, гэр бүлийн маргаан ийм зүйлүүдийг байцаан шийтгэх хууль, материаллаг хуулийн дагуу шийддэг асуудал. Үүнийг давж заалдана Давж заалдахад Дээд шүүх оролцохгүй байхын арга аль ч улсад байхгүй. Хяналтын шатанд оролцохгүй байхын арга байхгүй. Ингэхлээр нэг гараараа тодорхой хэрэг, нэг хүний “Б” гэдэг хүнийг, “Д” гэдэг хүний хэрэг шийдэх бүхэн маань парламентын хэмжээний асуудал шийддэг байж таарахгүй. Эзэн хаант улстай орнуудад жаахан өөр байна. Бусад парламенттай орнуудад бол Үндсэн хуулийн шүүх нь дандаа тусдаа байгаа. Улс тус бүрээр ярихаар лекц болно. Тийм учраас Дээд шүүхийг, би ингэж ойлгож байна. Яг хуульд бичих юм бол Дээд шүүх нь Үндсэн хуулийн шүүх биш одоогийн Дээд шүүхийг Үндсэн хуулийн шүүх болгоод хажуугаар нь давж заалдах шатны,, давж заалдахын дээр бас юм бий. Хяналтын шат, давж заалдах хоёрыг нэгтгэсэн, нэгээс хоёр Дээд шүүх хэрэгтэй гэж асуудлыг тавих гэж байна. Үүнийг зүгээр нэг баримжаагаар шийдэж болохгүй., зүгээр нэг шүүх ийн юм байгаа юм шүү дээ. Давж заалдах эрхийг орон нутагт нь өгье гэж зарим хуульч ярьж байгаа. Тэгвэл Монгол улсын иргэн шүүхийн дээд байгууллагад давж заалдах эрхгүй байж таарахгүй. Өөрөөр хэлбэл дээр тэнгэр хол, доор газар хатуу гэдэг ийм зарчим тэнд ноёрхоно. Ямар ч гэсэн улсын иргэн юм бол олон жилээр хоригдох юм уу цаазаар авхуулахад хүрвэл ядаж Дээд шүүхэд хүрдэг байх ёстой. Тэр нь Дээд шүүхийн үзэмжийн хэрэг биш. Заавал хууль ёсоор авч хэлэлцэж шийдвэр гаргадаг хуулийн хатуу журамтай байх ёстой. Ийм шүүх бол Үндсэн хуулийн хяналтыг эрхлэх бололцоо байхгүй. Тийм учраас бусад улсын жишээг харгалзан үзэх хоёр ч зам байгаа юм. Гурван ч зам байна. Төслөөр бол цэцийнхээ эрхийг нэмэгдүүлж болно. Цэцийн шийдвэрийг шүүхийн маягтай болгож болно. Цэцээ шүүх болгон өөрчилж болно. Дээд шүүхдээ энэ эрхийг өгөөд Дээд шүүхийн хажуугаар өөр давж заалдах болоод хяналтын шатны дээд шүүх байгуулах хэрэгтэй болно. Тэр бол ажлын хэмжээнээс хамаардаг хөдөлгөөнт хэргийн шүүх байна, янз бүрийн коллегитой. Гишүүдийн тоог их багаар тогтоодог, ийм шүүх байна. Үндсэн хуулийн шүүх бусад шүүхээс ялгаатай нэг газраас байгуулдаггүй, ямар нэг газарт харьяалдаггүй, олон газраас Төлөөлөгч оруулж, хэн ч мэддэггүй шүүх байна. Харьяалал захиргааны хувьд,3-4-ийг нь нэг газраас ингэж байгуулсан шүүх маань хэн ч мэдэхгүй болж байгаа юм. Дээд шүүхтэй нийцүүлэхээр одоо Дээд шүүхээ байгуулна гэсэн нөгөө өмнөх юмаа болих ёстой болно. Ерөнхийлөгч томилсон шүүхийг чинь Үндсэн хуулийн хяналт Ерөнхийлөгчийн хяналт болоод явчихна. Ийм ийм зөрөөнүүд байгаа учраас энэ хоёрыг ялгах ёстой. ТИйм учраас би бол түрүүчийн саналыг эсэргүүцэхгүйгээр хүндэтгэн үзээд Дээд шүүхийг Үндсэн хуулийн маягаар өөрчилье гэснийг үлдээгээд одоо Дээд шүүх байгуулах тухай асуудлыг тусад нь хэлэлцүүлэх санал оруулж байна.


Н. Ганбаяр:- Чимид даргын саналыг хүндэтгэн үзэж байна. Гэхдээ энд тодорхой ярьж үзэх юмнууд байна. Үндсэн хуулийн шүүхийн бүлэгт сууж байгаа асуудлаар манай зарим эрдэмтэд судалгаа хийж үзсэн юм. Үндсэн хуулийн шүүх нэлээд олон оронд байгаа юм. Асуудлыг тэд шууд таслаад шийддэг. Шүүх засаглал харьцангуй тогтворжсон ийм улсууд байгаа. Үндсэн хуулийн хяналтын зөвлөл завсрын улсуудад өөрсдөө асуудал шийдэж чаддаггүй. Дүгнэлт гаргаад, холбогдох газруудад шилжүүлээд шийдвэрлэдэг. Тэгэхээр аль замыг барих вэ гэдэг дээр байгаа юм. Чимид даргын хэлж байгаагаар давж заалдах шат хүндрэлтэй болж байна гэдэг бас тийм биш. Дээд шүүхэд давж заалдах шат одооч бий. Аймаг хотын нийт шүүхэд ч байгаа. Давж заалдах, хяналтын шат бүх шүүхэд байгаа Ийм учраас үүнтэй уялдсан нарийн асуудлыг яаж зохицуулах вэ гэхээр бүх шатны шүүхэд, аймаг, хот, хэсгийн ардын шүүхэд бүх хэргийн харьяаллыг шууд өгөх замаар энэ асуудлыг шийдэж болж байгаа юм. Төрийн тогтолцоо гэдэг чинь гүйцэтгэх, хууль тогтоох, шүүхийн засаглал гэдэг чинь хоорондоо нэг нэгэнтэйгээ уялдаатай, нэгэндээ хяналт тавьж байж ганцхан төрийг бүрдүүлэх ёстой Дээд шүүхийг хэн байгуулж байна вэ? УИХ юм уу, Бага хурал байгуулж байна. Гэтэл Бага хурлын гаргасан шийдвэр чинь энэ Үндсэн хуулиа зөрчиж харш болсон хэргийг шийдэж байх явцад Дээд шүүхэд баригдаад ирэх юм бол Дээд шүүх тэрийг нь хүчингүй болгож ингэж харилцан хяналт тавьж байж энэ төрийн тогтолцоо уялддаг. Ардчилал хөгжсөн орнуудад ийм л тогтолцоо байдаг юм байна билээ. Нэлээд урагшаа харж энэ эрх мэдлийг Дээд шүүхэд өгчих нь зүйтэй юм.

Б. Чимид:- Нэг улсыг нэрлэвэл сайн байна.

Н. Ганбаяр:- Судалгаа надад бий. Судалгаагаа авчиръя Совд гуайгаар гаргуулаад хийчихсэн судалгаа бий. Би түүхий материалтай орж ирж судалгаагаа дэлгэрэнгүй ярьж чадахгүй байна.

Л. Цог:- АНУ, Японы систем иймэрхүү л дээ. Дээд шүүх биш л дээ, шүүхэд өгнө гэдэг ерөнхий утгаараа зөв шийдсэн. Дээд шүүх тэрийг яг одоо хийнэ гэвэл бас болохгүй. Тэр утгаараа Чимид даргын хэлж байгаа зөв. Дээд шүүх 2, 3 байх, их төвөгтэй талаас нь Чимид дарга ярьж байгаа бол санал хийлэхгүй. Хууль зүйн байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн үүргийг шүүхийн системд өгнө гэж шийдсэн юм бэ гэвэл Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд хяналтын зөвлөл гэж байгаа. Тэр нэр жаахан өөр болчихсон явж байгаа хэрэг шүү дээ. Зөвлөлт бол ийм системтэй. Цэц одоо юу ч гэж нэрлэсэн хамаагүй шүүх биш байх юм бол хууль зөрчсөн хууль гарсан байхад өөрөө шийдэх эрхгүй. Заавал гаргасан байгууллагад нь уламжлаад тэр нь авч хэлэлцэх үү үгүй юу гэсэн завсрын болж байгаа юм. Шүүхэд энэ эрх мэдлийг өгөх юм бол хуульд нийцээгүй хуулийг өөрөө хүчингүй болгоно, өөрийн эрх мэдлийн дагуу, энэ утгаараа их давуу, энэ үндэслэлийг бид зүйтэй гэж бодсон юм.

Р. Гончигдорж:-Шүүхийн эрх мэдэл түүний тогтолцоо, түүний баланс, шүүхийн шүүн таслах, хяналт, дээд хэмжээнд хянах, давж заалдах энэ бүх эрх мэдлийн хувиарлалтууд яаж тал тал тийшээ хуваарилагдах вэ? Энэнийхээ хувьд ганц монолитный байх юм уу, эсвэл салбарласан шүүхүүд байх юм уу гэдэг тал руугаа, ингээд ороод ирэхээр шүүхийн эрх мэдлийг хэрэгжүүлэх ямар тогтолцоог бүрдүүлэх вэ гэдэг дээр ярья.

Л. Цог:- Шүүхийн системдээ Үндсэн хуулийн шүүх бие даасан байна. Дээд шүүх одоо өөр болох нь зүйтэй. Эхэд маргаж байгаа хүн байхгүй, хуульч сайн мэдэж байгаа. Энийг төвөгтэй гэж ойлгуулаад байж болохгүй л дээ Тэгвэл санал эргэнэ гэж бодож байна.

Б.Чимид:- Төвөгтэй гэж ойлгуулалгүй яах вэ. Ажлыг жинхэнэ практик утгаар нь ойлгуулахгүй бол болохгүй. Төвөгтэй болохыг нь амссан улс ярьж байна шүү дээ. Тэгэхээр ийм байна. Манайд гол гол орны хуулиуд байна Япон АНУ хоёр л тийм байгаа. Дээр нь тэр номд Швейцар тийм гэж сурах бичигт бичсэн байна. Бид бол хүнээс бус анхдагч эх сурвалжийг үндэслэж юмаа хийж байгаа улс шүү дээ. Шүүхийн засаглал нэр дор заавал Үндсэн хууль байдаг гэдэг онол байгаа бол жишээлбэл энд одоо Грек байна уу, Итали юм уу нэг л хууль байна, Испанийн хууль байна. Дөрөвдүгээр хэсэгт нь судебная власть гэсэн бүлэг байна. Есдүгээр хэсэгт нь Үндсэн хуулийн шүүх гээд хоёр тусдаа байгаа Бүтцийн талаас маргах юм байхгүй. Хамгийн амархан шийдье гэвэл Их цаазын цэц гэдэг нэрээ болиод Их цаазын шүүх гээд, яах вэ шүүх гэдэг бол сүүлийн 64 жил хэргэлж байгаа нэр Тэрнээс биш монголын шүүх гэж юм байгаагүй. Өөр үгтэй байсан юм.

Р. Гончигдорж:--Олонхоороо тогтсон учраас бидний оруулж ирсэн энэ төсөл дээр нэлээд өөрчлөлт орох шаардлагатай. Ялангуяа шүүх эрх мэдэл, Дээд шүүхийн тогтолцоо энэ тэр дээр. Тэр рүүгээ яаж өөрчлөлт оруулах вэ гэдгээ ярьж байна шүү дээ.

 Б.Чимид:-Ерөнхий Дээд шүүхийн зэрэгцээгээр тусгай дээд шүүх гэж байгаа юм. Тэр олноо больё. Ямар ч гэсэн одоогийн Дээд шүүхийн функцийг биелүүлдэг ямар нэг Дээд шүүх Монголд байх ёстой. Тэрийг хийлгүй байж болохгүй. Дээд шүүхэд функцийг нь шилжүүлчхээд зүгээр орхиж болохгүй., ягаад вэ гэвэл Үндсэн хуулийн шүүхийн гол барьдаг зарчим нь байгуулагдах ажлын хариуцлагад байгаа юм. Нэг хүнээс байгуулсан шүүх, Үндсэн хуулийн байх ёсгүй. Үндсэн хуулийн шүүх жишээлбэл энд нэг байна. Конгрессын саналаар 4, Сенатын саналаар 4 төрийн шүүхийг удирдах ерөнхий зөвлөлийн саналаар 2, бүгд 12 хүнтэй ингэж энэ чинь хэн ч мэддэггүй юм хийж байгаа юм шүү дээ. Зөвлөлтөд байгуулсан Үндсэн хуулийн зөвлөлийн тэр маргаад байгаа юм бий. Манай үндсэн хуулийн цэц бол энэнээс ялгаатай. Гурван дээд байгууллага булаацалдаж маргасан нөхцөлд эцсийн шийдвэр гаргахаар байгаа. Бусдаар дүгнэлт гаргуулаад өөрсдөөр нь шийдвэрлүүлэхээр байгаа Тэдний гурав дахь хувилбарыг өчигдөр төлөвлөсөн. Парламент юм уу Засгийн газар юм уу Ерөнхийлөгч нь Үндсэн хуулийн хяналтын дүгнэлтийг няцаавал, няцаагаад тэрийг авч үзээд Үнэхээр комисс өөрийнхөө дүгнэлтийг зөв гэж үзвэл эцсийн шийдвэр гаргах вариантаар тэр нэг зүйл нэмж хийж байгаа юм. Ийм нөхцөлөөр бүтцийн тухай асуудлыг урагш нь хойш нь оруулах тухай ярьж болно, нэрийн тухай ярьж болно. Зүгээр ингээд хаячихаж болохгүй.

С. Баяр:- Монгол улсын шүүхийн тогтолцоог Их цаазын цэц Улсын дээд шүүх, аймаг, нийслэл, хошууны шүүхээс бүрдэнэ гэж оруулаад чухамдаа Их цаазын цэц, Дээд шүүх нь хоорондоо ямар шуу харилцааны зарчим хэм хэмжээтэй байх юм, дээр нь энэ шүүхийн ерөнхий зөвлөлөөр нэгтгэгдэх юм уу, энэнийхээ хажуугаар харилцаа холбоогоо хэрэгжүүлэх юм уу гэдэг асуудал дээр яг энэ ажлыг эрхэлж байгаа Дээд шүүхийн эрхэм даргаас саналыг нь аваад хийх юм бол нэг шийдэж болохгүй бүр концепцийнх нь хувьд  ухаж төнхөөд, ингэж хөмрүүлж тавиад байх юм гарахгүй юм шиг санагдаад байх юм. Тэгэхээр Их цаазын цэц гэснийг бид 5 дугаар бүлэгтээ оруулсан. Оруулсан чигээр нь шүүх эрх мэдэл дотроо авчирч болохгүй юу. Дээд шүүх, Их цааз харилцааны хэм хэмжээ, зарчмын юмыг тусгаад өгсөн байхад заавал тэр Их цаазын цэцийг Дээд шүүх болон хувиргаж, Дээд шүүх гэж бидний өнөөдрийн ойлгоод, ерөнхийдөө зөвшилцөөд цаашаа явсан юмыг өөр маягаар гаргаж ирэх шаардлага байгаа юм уу үгүй юу. Энэ дээр Дээд шүүхийн дарга саналаа хэлбэл сайн байгаа юм.

Р. Гончигдорж:- Энэ өөрийн чинь томьёолж хэлж байгаа санал цөөнх болчхоод байгаа шүү дээ. Түрүүний санал хураалтаар.

С. Баяр:- Нэг тогтоолцон дотор байх ёстой гэдэг санал дээр байгаа юм л даа. Дээд шүүх дотор оруулна....

Р. Гончигдорж:- Шүүх эрх мэдэл гэдэг энэ бүлэг дотор, энэ хэсэг дотроо Их цаазынхаа цэцийг оруулаад өөрийн чинь хэлж байгаа уялдаагий нь гаргаад хийчих юм бол үнэндээ хуучин төсөл хэвээрээ...

С. Баяр:- Энэ бол нэг бүлгээс нөгөө рүү механикаар аваачиж байгаа зүйл ч бас хараахан биш юмаа. Дээд шүүх дотор нь шууд оруулаад хийх юм бол өнөөгийн ярьж байгаа бэрхшээл зовлонг ойлгож байна. Нэг тогтолцоонд оруулъя гэдэг дээр санал нийлээд байна л даа. Чимид гуай ч дургүйцээд байгаа юм алга байна. Бэрх л гэж байгаа болохоос биш, дургүйцэж байгаа юм алга.

Б.Чимид:- Гол нь бид шүүн таслах ажил гэдэг томъёолж байж ойлгохгүй бол их осолтой замаар явчих гэж байна. Хуулийн байгууллага хууль биелүүлдэг юм гэж ойлгодог улс их бий. Хуулийн байгуулах хууль биелүүлэх үүрэг байхгүй. Цэвэр шинжлэх ухааны утгаар, хуулийн дагуу ажиллана хууль хамгаална. Дээд шүүх тэтгэврийн хуулийн биелэлтийг зохион байгуулах үүрэг байхгүй. Тэтгэврийн хуулийг зөрчөөд, хүний эрхийг зөрчөөд ирсэн нөхцөлд гарсан маргааныг шийдэх эрхийг нь сэргээж хууль хамгаалдаг юм. Энэ утгаар шүүн таслах ажил гэж юуг хэлдэг юм бэ гэвэл шүүх хурлаар тодорхой хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх, шийдвэрлэснийг хянахыг хэлдэг Үндсэн хуулийн хяналт маягаар хийсэн учраас шүүх засаглалд орж болохгүй байсан. Баярын хэлж байгаагаар одоо цэцдээ судебный хэрэг биш Үндсэн хуулийн бус гэдэг асуудлаар үүссэн маргааныг шийддэг, тэр хэмжээнд нь эцсийн шийдвэр гаргадаг эрх өгөөд судебная власть гэдэг хэсгийн бүлэгт зүүхэд татгалзах юм байхгүй. Тэгэхдээ энэ хоёр нэг системд хэзээ ч байхгүй.  Нэг систем байна гэж үзвэл шүүхээ Үндсэн хуулийн шүүх нь толгойлох уу, Дээд шүүх нь толгойлох уу гэсэн асуудал гарч ирнэ. Тийм учраас бие даасан нэг төрлийн хоёр өөр амьтан /пород/ гэдэг шүү дээ Тийм маягаар хоёр өөр пород гэж авч үзэхгүй бол болохгүй. Гэхдээ нэг аймагт багтана.

Р.Гончигдорж:- Саналуудыг нэгтгэж байгаад хэдэн санал дээр санал хяраалъя. Их цаазын цэц эцсийн шийдвэр гаргадаг эрх нэмж олгоё гэж комисс санал оруулж ирж байгаа юм байна. Томьёоллыг агуулгаар нь хэлье, УИХ, Ерөнхийлөгч эсвэл Засгийн газрын аль нэгнээс гаргасан шийдвэр Үндсэн хууль зөрчиж байна гэж үзвэл энэ тухай дүгнэлт гаргаж өгнө. Дүгнэлтийн дагуу тэр засварыг хийхгүй бол цэц дахиж эцсийн шийдвэр гаргана, тэр шийдвэр хүчингүй болно Ийм эрхийг цэц эдэлнэ гэснийг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 31,
  • татгалзсан 8,
  • түдгэлзсэн 2, олонх бүрэн дүүрэн дэмжлээ.

Б.Чимид:- Их цаазын цэц гэж байх юм уу, шүүх гэж байх юм уу энэнийг комисстой яривал яасан юм бэ?

Р. Гончигдорж:- Нэрийнх нь хувьд уу. Одоо шүүхийн шинж орчихлоо гэж, түрүүний тэр нэг ярианы ойлголтоор би тэгж байна шүү дээ.

Б.Чимид:- Ямар ч байсан энэ байгууллагын гишүүнийг 9 болгоё гэсэн санал байгаа юм. Тэрийг хүлээн авъя гэж шийдсэн.

Н. Ганбаяр:- Чимид даргаа хийх ажил их бага шүү дээ. Баахан сууж байдаг улсууд гарна. 7 их байна шүү дээ. Дээд шүүхийн гишүүдтэй хавсруулчихвал болж байгаа юм.

Р. Гончигдорж:- Тооны хувьд 9 хажуугийн санал, үндсэн санал 7 байна. 9 гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 20,
  • татгалзсан 19,
  • түдгэлзсэн 2, олохын дэмжлэг хүлээлээ.

С. Баяр:- Улсууд 7 гэсэн тоог яагаад байх шиг байна. Дордохын 7 гээд. Хоёр хоёроор яах юм бол 6 байж болмоор л юм шиг байна даа.

Д. Ламжав:- Гуравт хуваагдах тэгш тоо их учиртай. Заавал шийд гарч байх бас албагүй шүү дээ.

Р. Гончигдорж:- Тэгш тоо чинь их чухал шүү дээ.

Б.Чимид:- Дордохын 7 гэдэг чинь хүүхдийн тоглоомын үг шүү дээ.

Р. Гончигдорж :- Тэрэндээ байгаа юм биш Тэгш сондгойдоо байгаа юм. 6 байх юм бол санал 4, 2 хоёр болж байж шийд гарна. Гурав бол тэнцчихээд болохгүй. 7 гэх юм бол 3, 4 хоёроор гарна. 4 олонх болно.

С. Баяр:- Тийм учраас 6 гэдэг дээр ярих.

Р. Гончигдорж:- За 6 гэсэн тоог дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 24,
  • татгалзсан 15,
  • түдгэлзсэн 1, олуулаа байна.

За хоёр хоёр гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

С. Батчулуун:- Ер нь 6 гэсэн тоо орж ирээгүй. Орж ирсэн төсөл дээрээ ярьж байгаа биз дээ.

  • зөвшөөрсөн 26,
  • татгалзсан 14,
  • түдгэлзсэн 1 за олуулаа байна. Баярлалаа.

Б.Чимид:-Гишүүний нас 40-өөр оруулж байна.

Р. Гончигдорж:- Төсөл дээр насны хязгаар байгаагүй. Одоо оруулж ирж байгаа насны тухайд эхлээд нэс заана, заахгүй гэдэг дээр санал хураая. Заахгүй гэдэг нь төслийн үндсэн заалт, заахгүй гэдэг нь хажуугийн санал шүү.

Н. Ганбаяр:- УИХ-ыг гүйцэд ойлгох улсууд байх юм шүү дээ. Гаргаж байгаа хуулиудыг уншаад хууль зүйн үүднээс дүгнэлт хийх улсууд байх ёстой.

Р. Гончигдорж- За тайлбаруудыг сонслоо. Нас заах нь зүйтэй гэдэг дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 27,
  • татгалзсан 16,
  • түдгэлзсэн 1, за олуулаа байна.

Б.Чимид:- 40 гэж яагаад санал оруулж байгаа юм бэ гэвэл хоёр шалтгаантай.. Нэгдүгээрт Ерөнхийлөгчийг 40-өөр авсан. Хоёрдугаарт Ерөнхийлөгч 4 жил болоод гарвал 44 байх учраас орж болохгүй болчхоод байгаа юм.

Р. Гончигдорж:- За 40 гэсэн санал дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 28,
  • татгалзсан 11,
  • түдгэлзсэн2, За олуулаа байна.

Б.Чимид:- Их цаазын цэцэд нэлээд маргаантай асуудал байгаа Үндсэн хууль өөрчлөлт оруулах, энэ бол хасчихъя гэсэн санал юм байна л даа.

Р. Гончигдорж:- Их цаазын шүүх нь их цаазад өөрчлөлт оруулах эрхтэй гэж байгаа. Үндсэн хууль өөрчлөлт оруулах хууль санаачлах эрхтэй гэсэн. Энийг хасъяа гэсэн санал гарч ирсэн.

Б.Чимид:- Энэ бол хууль санаачлах эрх биш.

Р. Гончигдорж:- Өөрчлөлт оруулах санал шүү дээ.

Б.Чимид:- Зүгээр саналын эрхтэй байгууллагад оруулна гэсэн юм байхгүй юу.

Р.Гончигдорж:- Монгол улсын Их цаазад нэмэлт өөрчлөлт оруулаг санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан болон улсын.... Улсын Их цааз, УИХ-д өргөн мэдүүлнэ гэж. Үндсэн дотроо бол Их цаазад нэмэлт өөрчлөлт оруулах тухай Их цаазын цэц хууль санаачлагчийн утгаар эрхтэй байна гэж энд орсон. Энэ эрхийг хасъя гэсэн хажуугийн санал байгаа юм. Энэ саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 18,
  • татгалзсан 21,
  • түдгэлзсэн 2, за олонх байна.

Б.Чимид:-Одоо бүтцийн санал байна.

С. Төмөр:- Их цаазын цэц бол өөрөө хуультай байна Энэ нарийн ширийн юмыг тийшээ оруулж болно. Жишээ нь 9 гишүүнээр тогтоочихоор 3 нь хуралдаад тэр нь бага шүүх гэж нэрлэгддэг. Энэ 3 уг асуудлыг шийдвэрлэж болохгүй гэж үзвэл их шүүхээ дуудаж 9-үүлээ хуралдаад шийддэг. Орон тооны байна уу, орон тооны бус байна уу. Эхний 3 хүн ямар ч хүн байж болно. Зургаа нь гадаад явчихсан байг л дээ. Үлдсэн 3 нь асуудлыг аваад болно, болохгүй гэдгийг иртэл нь хүлээнэ гэсэн санаа.

Р. Гончигдорж:- Өөр нэмэлт хуулиудаар энэ асуудлыг зохицуулж болох юмаа гэж ойлголоо гэжээ.

Холбоотой мэдээ