СЭЛЭНГЭ: Шөнөдөө дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-07-15 12:59:33

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн нийт нутгаар 7-р сарын 15-наас 16-нд шилжих шөнө дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн УЦУОША-наас анхаарууллаа.

2022 оны 7 дугаар сарын 14-ний 20.00 цагаас 15-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна. 7 дугаар сарын 16-20-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 16-нд шөнөдөө ихэнх сумдын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи борооны өмнө ширүүснэ. Бусад хугацаанд баруун болон баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.  18-наас өдөртөө дулаарна.

Холбоотой мэдээ