ЗАВХАН: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэнэ

ОРОН НУТАГТ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-07-21 16:45:23

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад анхаарч ажиллана.

АИФО байгууллага нь ДЭМБ-ын дэмжлэгээр Бие бялдар Сэргээн Засах Судлалын Монголын Нийгэмлэгтэй хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ”-г нэвтрүүлэх ажлыг хийж буй юм. Энэ ажлын хүрээнд багц гарын авлагыг орон нутагт суурьшуулах туршилтын төслийг Завхан аймагт хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Завхан аймгаас эрүүл мэндийн асуудал хариуцсан хоёр мэргэжилтэн сургагч багшаар бэлтгэгдэж иржээ. Тэд сургалтаар олсон мэдлэг, туршлагын хүрээнд орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс үзүүлж буй бодлогын үйлчилгээнүүдийг хүртээмжтэй хэлбэрээр хүргэж, зөвлөн туслах юм.  

Мөн төслийн хүрээнд эрүүл мэндийн ажилтнуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хэрхэн хамруулах талаарх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх. Эрүүл мэндийн тогтолцоонд тусламж, үйлчилгээ, хөтөлбөрийг бүх нийтэд хүртээмжтэй болгох ажлыг гардан явуулж нутагшуулах аж. Цуврал сургалтын үр дүнд цаашид орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх. Энэ талын аймгийн төлөвлөгөөг гаргаж, сайн туршлага болохуйц үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлэх юм гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. Завхан аймагт өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 3721 хүн байна. Үүний 348 нь харааны хөгжлийн бэрхшээлтэй,  ярианы бэрхшээлтэй 117, сонсголын бэрхшээлтэй 321, хөдөлгөөний бэрхшээлтэй 895, сэтгэцийн бэрхшээлтэй 759, хавсарсан бэрхшээлтэй 178, хүн байна. Харин бусад төрлийн хөгжлийн бэрхшээлтэй 1103 хүн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 60 орчим хувь нь эмнэлгийн тусламж үйлчилгээг тогтмол авдаг судалгаа байна. Ташрамд энэхүү төсөлд Завхан, Хөвсгөл, Булган, Орхон, Сүхбаатар, Дундговь, Улаанбаатар хотын Багануур, Баянгол дүүргийн болон, өрхийн эмнэлэг, улсын эмнэлгүүд хамрагдаж байгаа юм.

 

Холбоотой мэдээ