ДОРНОГОВЬ:“Жаргалан” зуслан хүүхэд хүлээн авахад бэлэн болжээ

ОРОН НУТАГТ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-07-26 17:44:51

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд хотод шинээр ашиглалтад орсон хүүхдийн “Жаргалан” зуслан амрагч хүүхдүүдийн бүртгэлээ  энэ оны долоодугаар сарын 23-наас эхлэн авч эхэллээ.

 Зуслан ирэх наймдугаар дугаар сарын 01-нээс эхний ээлжийн амрагч хүүхдүүдээ авч ажиллах бөгөөд нийт  гурван ээлжээр ажиллан, нэг ээлж долоо хоногийн хугацаатай байх юм.

Зусланд 09-18 насны хүүхдүүд амрах бөгөөд нэг хүүхдийн нэг ээлжийн төлбөр 140,000 төгрөг байна гэж аймгийн ХГБЗХГ-аас мэдээлэв.Амрах хүүхдүүд эрүүл мэндийн үзлэг т хамрагдаж ковидын шинжилгээг нэг өдрийн өмнө өгсөн байх шаардлагатай аж.

Холбоотой мэдээ