ДОРНОГОВЬ: Хонины махны үнэ буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын хүнсний зах, худалдааны төвийн гол нэрийн 12 төрлийн бараа бүтээгдэхүүний дундаж үнийг аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Статистикийн хэлтэс сар бүр гаргадаг.
Судалгаанаас харахад хонины мах 6500 орчим төгрөгийн үнэтэй байна. Өмнөх саруудад хонины мах 7500-8000
төгрөгийн үнэтэй байсан бол үнэ 1000 орчим төгрөгөөр буурчээ.