Б.Гончигсүрэн Ташкентын татамид эхний даваагаа авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Ташкент хотноо болж буй жүдо бөхийн 2022 оны ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -100 кг-д ОУХМ Б.Гончигсүрэн, Парис 2022” Их дуулгын мөнгөн медальт, Изриалын жүдоч Петер Платчикийг вазари, иппон үнэлгээгээр ялж эхний даваагаа авлаа.
Түүний дараагийн учраа тивийнхээ аварга Канадын жүдоч Кияле Реиес /29 настай/ юм.
Харин эмэгтэйчүүдийн -78 кг жинд залуу жүдоч ОУХМ Б.Эрдэнэт-Од, Словени улсын жүдоч Патрикижа Бролихтэй барилдаж вазар үнэлгээгээр ялагдлаа.