Өсвөр, залуучуудын ДАШТ-ээс Монголын самбочид 14 медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-17 08:51:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Армен улсын нийслэл Ереван хотод зохион байгуулсан самбо бөхийн өсвөр үе, залуучуудын ДАШТ 10 дугаар сарын 13-16-нд амжилттай явагдаж өндөрлөв.

 

Тус тэмцээний 3 дахь өдөр явагдсан залуучуудын ангилалд охидын 59 кг жинд барилдсан О. Оюунчимэг алтан медаль, охидын 65 кг жинд Д.Есүй мөнгөн медаль, хөвгүүдийн 64 кг-д Т. Төрболд мөнгөн мёдаль хүртсэн байна.

 

Энэ удаагийн ДАШТ-ээс Монгол Улсын баг нийтдээ 3 алтан медаль, 7 мөнгөн медаль, 4 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 3 дугаар байрт шалгарсан бахдам амжилт үзүүллээ гэж багийн ахлагч, Монгол Улсын гавъяат дасгалжуулагч Баярсайханы Жамсрандорж  Ереванаас мэдээллээ.



Холбоотой мэдээ