Б.Пүрэвдорж: ААН-үүдийн удирдлагад албан гадаад паспорт олгодог болох хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-11-18 10:50:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Үндэсний аж ахуйн нэгжүүдийг дэмжих тухай" УИХ-ын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороонд өргөн барьсантай холбогдуулж өнөөдөр хэвлэлийнд мэдээлэл өглөө.


Тэрбээр тогтоолын төсөлд "Ковидын дараах үеийн эдийн засгийг сэргээхийн тулд ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, үнэ болон инфляцыг буулгах замаар эдийн засгийн хямралыг даван туулахад хувийн аж ахуй нэгжийн үүрэг оролцоог өргөжүүлэх шаардлага үүссэн. Энэ хүрээнд жил бүр Монгол Улсын болон орон нутгийн төсөвт оруулсан татвар, хураамж, шимтгэлийн хэмжээгээр аймаг бүрд эхний 10, нийслэлд эхний 90, улсын хэмжээнд эхний 200 байрт эрэмблэгдсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн удирдлагад албан гадаад паспорт олгохоор тогтоолын төсөлд тусгасан" гэлээ.


Тус тогтоол төсөл батлагдвал хил гаалиар богино хугацаанд хүнд сурталгүй нэвтрэх боломж бүрдэх ба эдийн засгийг сэргээх, идэвхжүүлэхэд онцгой нөлөө үзүүлнэ гэж тэрээр үзэж байна.


Холбоотой мэдээ