Д.Тогтохсүрэн: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын түвшинд ярилцах нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-12-06 16:19:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа.


МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэрээ "УИХ-ын дарга нүүрсний асуудлаар нээлттэй сонсгол явуулах захирамж гаргасан. Нээлттэй сонсголыг захирамж гарснаас хойш 14 хоногийн дотор явуулах ёстой. Тиймээс энэ хүрээнд 4-5 асуудал шийдэх шаардлагатай байна. Юуны түрүүнд Засгийн газар ойрын үед хуралдаж, нүүрсний урьдчилсан төлбөрт гэрээний асуудлыг нууцаас гаргах шаардлагатай. Мөн УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг яаралтай батлах нь зүйтэй. Түүнчлэн нээлттэй сонсголын хүрээнд төмөр замтай холбоотой асуудлыг ярих ёстой гэж МАН-ын бүлгийн зүгээс үзсэн. Нөгөө талаар, парламент Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг авч үзэх нь зүйтэй гэж шийдсэн. Үүний зэрэгцээ Үндсэн хуульд зааснаар УИХ тарах шийдвэрийг нэг бол Ерөнхийлөгч, нөгөө бол УИХ-ын саналыг үндэслэдэг. Ерөнхийлөгчийн зүгээс албан ёсоор УИХ-ыг тараах тухай санал ирүүлээгүй байна" гэлээ.

Холбоотой мэдээ