ЕХ-нд электрон төхөөрөмжүүдэд нэг төрлийн цэнэглэгч хэрэглэж эхлэх товыг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
khulan@montsame.gov.mn
2022-12-13 14:48:17

БРЮССЕЛЬ. /BBC/. Европын Холбоонд /ЕХ/ 2024 оны 12 дугаар сарын 28-наас эхлэн электрон төхөөрөмжүүдэд нэг төрлийн цэнэглэгч хэрэглэх шаардлага тавихаар болжээ. Өмнө нь тус холбоо шинэ зөөврийн электрон төхөөрөмжүүдийг “USB Type-C” төрлийн цэнэглэгчтэй болгох тохиролцоонд хүрээд байсан юм.


Ийнхүү ЕХ-ны Албан ёсны сэтгүүлд нийтэлсэн холбогдох баримт бичигт дээрх шаардлагыг мөрдөж эхлэх огноог тодорхой тусгажээ. Ингэснээр “Apple” тэргүүтэй компаниуд дээр дурдсан стандартыг нэвтрүүлээгүй тохиолдолд ЕХ-ны зах зээлд бүтээгдэхүүнүүдээ худалдаалах боломжгүй болох юм.


Apple” нь электрон төхөөрөмжүүддээ тусгайлан тохируулсан цэнэглэгч ашигладаг хамгийн том үйлдвэрлэгч юм. Тухайлбал, “iPhone” загварын гар утаснууд нь “Lightning цэнэглэгчээр цэнэглэгддэг. ЕХ-ны мэдээлснээр, шинэ дүрэм журам нь гар утас, таблет, чихэвч, тоглоомын гар зэрэг “жижиг, дунд оврын зөөврийн электрон төхөөрөмжүүд”-ийг хамрах ажээ.

Холбоотой мэдээ