ӨВӨРХАНГАЙ: “Алтан төлийн эзэн”-ээр 12 малчин шалгарчээ

ФОТО МЭДЭЭ
batchimeg@montsame.mn
2023-02-15 07:55:33

Өвөрхангай /МОНЦАМЭ/. МҮОНР-аас “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн”-ийг ХХААХҮЯ-тай хамтран жил бүр тодруулдаг уламжлалтай. Энэ жил тус аймгаас 12 малчин “Алтан төлийн эзэн”-ээр шалгарсан байна.

Бар жилд 220 үнээнээс 200 тугал бойжуулсан Уянга сумын 1 дүгээр багийн малчин Ц.Бат-Оюунд “Алтан тугалын эзэн” шагналыг УИХ-ын гишүүн Г.Ганболд, аймгийн Засаг дарга А.Ишдорж нар гардуулан өглөө.