Олон улсын Иргэний хамгаалалтын өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-03-01 07:38:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын Иргэний хамгаалалтын өдөр өнөөдөр тохиож байна.


Энэ жил Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагаас “Ирээдүй хойч үеийнхээ аюулгүй байдлын төлөө дэлхийн тэргүүлэх салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэе” уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд байна.

Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллага нь 1931 онд байгуулагдсан. Франц Улсаас гаралтай ба Швейцарийн Холбооны Улсын Женев хотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг.

Одоогоор Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад нийт 57 жинхэнэ гишүүн, 18 ажиглагч гишүүн, 23 холбоотон орон байдаг ба олон улсад өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй байгууллага юм.

Монгол Улс олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 оны 11 дүгээр сард жинхэнэ гишүүнээр элсэж, зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд тогтмол идэвхтэй оролцож байгаа аж.

Холбоотой мэдээ