ДОРНОГОВЬ: Ноён хутагтын хөшөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-03-10 14:34:21

Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн түүхэнд буй болсон баатарлаг үйл явдал, түүхэн хөшөө дурсгалаас толилуулж байна.

Суурийг нь хоёр метр гаруй өндөртэй гантиг чулуугаар урлаж, баруун мөр дээр нь хилэнц хорхой сууж буйгаар дүрсэлсэн Ноён хутагтын хөшөөг Сайншандын төв цэцэрлэгт 2013 онд түүний мэндэлсний 210 жилийн ойгоор босгожээ.

Хутагтын шүтдэг шүтээн нь эмэгтэй хүн, уран зураг, хун шувуу, яруу найраг, дигваранз буюу хилэнцэт хорхой зэрэг байсан гэдэг. Хилэнцэт хорхой нь гүн ухааны бэлгэ тэмдэг бөгөөд уурлахаараа өөрийгөө хатгаж хөнөөдөг хорхой аж. “Хүн өөрийнхөө алдааны учрыг дотроосоо хайх ёстой” гэж Ноён нутагт шавь нартаа сургадаг байв.



Холбоотой мэдээ