БУЛГАН: 112 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-04-07 14:00:02

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн 2023 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий төлөвлөгөөнд нийт 112 төсөл, арга хэмжээ тусгагдсан байна.

Худалдан авах ажиллагааны журмаар нь ангилбал нээлттэй тендер шалгаруулалтаар 48, харьцуулалтын аргаар 33, зөвлөх үйлчилгээний 15, шууд худалдан авах 16 төсөл арга хэмжээ байна. Орон нутгийн төсвийн 9.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 54, авто замын сангийн 880,0 сая төгрөг хөрөнгө оруулалтын зургаа, орон нутгийн хөгжлийн сангийн 4.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 21, байгаль хамгаалах сангийн 5.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 31 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах юм. Аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Б.Эрдэнэтуяа:

-Сум, байгууллагуудад 3.8 тэрбум төгрөгийн 32 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар ерөнхий мэдээллийг танилцуулбал гэрээ байгуулсан найм, тендер зарласан 19, мэдэгдэл хүргүүлсэн хоёр, үнэлгээ хийж байгаа 22, үнэлгээний хороо байгуулсан найм, тендерийн бичиг баримт боловсруулж байгаа гурав, зураг төсөв, техникийн тодорхойлолт, ажлын даалгавар ирүүлээгүй 18 төсөл, арга хэмжээ байна гэж мэдээллээ.

Холбоотой мэдээ