ХӨВСГӨЛ: Дөл тэмцээнд 200 орчим сурагч оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-05-25 13:38:56

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээн өнөөдөр эхэллээ.


Тус тэмцээн нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч үзэл, хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох, Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэх зорилготой юм.


Дөл тэмцээн нь жагсаалын үзүүлэх тоглолт, гэрийн даалгавар, гүйлт, гранат шидэлт, буудлага зэрэг төрлөөр үргэлжилж, шилдэг баг улсад болох тэмцээнд оролцох эрх авна.


Тэмцээнд Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын 15 сургуулийн  200 орчим сурагч оролцож байна.

 

Холбоотой мэдээ