Завханы 300 гаруй хүүхэд топ үнэлгээ авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавханы оюуны чадварын IQ төвөөс оюуны хөгжил хичээлийг олон жил үр бүтээлтэй заасан багш нарыг урамшуулдаг уламжлалтай.
Амжилт гаргасан багш нарыг өнгөрсөн жилээс эхлэн БНХАУ-ын Бээжин хотод аялах эрхийн бичгээр урамшуулдаг болсон. Өнгөрсөн хичээлийн жилд Улиастай сумын бүрэн дунд 3-р сургууль, Дэвшил, Сонгино сумын сургуулиудаас гурван багш аялаад иржээ.
Тэгвэл энэ жил Отгон сумын бага боловсролын багш Б.Гэрэлхүү, Улиастай сумын Чандмань-Эрдэнэ үндэсний лаборатори сургуулийн математикийн боловсролын багш Б.Нямдаваа, Дэвшил сургуулийн бага боловсролын багш Д.Сарангоо нар БНХАУ-ын Бээжин хотод аялах эрхийн бичгээр шагнагджээ. Өнөөдрийн байдлаар Монголын Оюуны чадварын IQ төвийн “Топ” үнэлгээг Завханы 370 аад сурагч хүртээд буй юм.
Б.Мягмарсүрэн/Завхан/