Аргентины Ерөнхийлөгч асан залилангийн хэргээр дахин байцаагдана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /Sputnik/. Аргентины Ерөнхийлөгч асан Кристина де Киршнер 10 дугаар сарын 20-нд залилангийн хэргээр дахин байцаагдана.
“Киршнерийг мөрдөн байцаалтад дуудахад шаардлагатай хэмжээний нотлох баримт бий гэж шүүгч Жулиан Эрколини мэдэгджээ. Киршнерийг улсаас 5 тэрбум доллар завшсан гэж үзэж байгаа аж. Тодруулбал, Төвбанкийг мэхлэн фьючерс арилжааны зах зээлд долларын худалдах ханшийг зохиомлоор доогуур тогтоосон гэж түүнийг буруутгаж байгаа гэнэ.
Өнгөрсөн 5 дугаар сард Төвбанкны Ерөнхийлөгч Алехандро Ваноли болон Эдийн засгийн сайд асан Аксель Кисильоф нарыг уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.
Х.Сарнай