СҮХБААТАР: Дарьгангын холбогдолтой таван марк хэвлэгдэж байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-08-01 15:40:14

Баруун-Урт //МОНЦАМЭ/. Дарьгангын Алтан Дарь овооны тэнгэрийг тайх тахилга, эрийн гурван наадам  болох гэж байгаатай холбогдуулан Дарьганга нутгийн холбогдолтой маркыг танилцуулж байна.


Тус нутгийн байгаль, соёл, зан үйлийг харуулсан таван марк байдаг тухай  Монгол марк каталогит хадгалагдан үлджээ.

1. 1969 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Монгол үндэсний хувцас” багцад “Дарьганга эмэгтэйн өвлийн хувцас”



2. 1975 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гарсан “Монголын уран зураг” багцад Ардын зураач Д.Амгалангийн “Дарьганга нутагт” зураг



3. 1987 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Монгол ардын бүжиг” багцад “Дарьганга бүжиг”



4. 2009 онд гаргасан “Төрийн тахилгат уул, овоо” багцад “Дарьганга Дарь овоо”



5. 2019 онд гаргасан “Монголын үзэсгэлэнт газар II” цувралд Сүхбаатар аймаг, Алтан-Овоо марк хэвлэгдсэн байдаг байна. 

Холбоотой мэдээ