Эрсдэлийн үндэсний форум зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-11-15 14:08:13

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайдын ивээл дор Эрсдэлийн үндэсний форумыг 14 дэх жилдээ зохион байгуулна.


Энэ удаад “Эрсдэл ба стандарт” сэдвээр Шадар сайдын ажлын алба, ОБЕГ, СХЗГ хамтран нийслэл болон 21 аймгийн хэмжээнд зохион байгуулах юм. Энэ үеэр нийгэм болоод гамшгийн эрсдэлийн өсөлт, урьдчилан сэргийлэх аргууд, гамшгаас хамгаалах бэлэн байдал, хамтын ажиллагаа, эдийн засгийн эрсдэл түүнийг удирдах, шилжүүлэх болон барилга, дэд бүтцийн салбарын эрсдэлийг бууруулах бодлогын талаар хэлэлцэнэ. Энэ мэтчилэн улс оронд тулгарч болзошгүй нийгэм, эдийн засаг, гамшгийн эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэхийг хэлэлцэн, шийдэл эрэлхийлж, төр, хувийн хэвшил, иргэд эрсдэлийг удирдахад тодорхой хувь нэмэр оруулсаар ирснийг ОБЕГ мэдээллээ.


Форумд төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, НҮБ-ын ХХААБ, Хүүхдийн Сан, ХАС, ДЭМБ, МУЗН зэрэг байгууллагын 1500 гаруй төлөөлөл оролцох аж.

 

Холбоотой мэдээ