Байгалийн үзэсгэлэнт газрыг унаган төрхөөр нь сэргээж хадгалахыг хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-22 13:28:33

Өмнөговь аймгийн удирдлагууд уул уурхай, байгаль орчны талаар иргэдтэйгээ нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүллээ.

Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, 2017 онд нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд оруулах иргэдийн саналыг сонсохоор хэлэлцүүлгүүдийг хийсээр байгаа юм. Энэ удаагийн хэлэлцүүлгээр уул уурхай, байгаль орчины чиглэлээр халуун яриа өрнүүлсэн бөгөөд уул уурхай, байгаль орчинтой холбоотой албан хаагч нар болон төрийн бус байгууллагынхан байлцлаа. 

Хэлэлцүүлэгт оролцсон иргэдээс төрийн байгууллагын хүнд суртлыг арилгах, газар тариалан, ан амьтдын усан хангамжийг нэмэгдүүлэх, байгалийн үзэсгэлэнт газрыг унаган төрхөөр нь сэргээж хадгалах, агаарын бохирдлыг бууруулах зэрэг маш олон  санал гаргасан юм.

Харин уул уурхайн төлөөллөөс уул уурхайн үйл ажиллагааг дэмжинэ гэдэг атлаа байнгын хяналт шалгалт хийдэг асуудлыг харж үзэхийг хэсэж байлаа.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ