Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-12-04 15:23:14

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн мөнгөний хуваарийг гаргажээ.


Хуваарьт тусгаснаар энэ сарын 20-нд хүүхдийн мөнгө болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжийг олгоно. Харин ахмад настны тэтгэвэр болон амьжиргаа, асаргааны 10 төрлийн тэтгэмж, хөнгөлөлт тусламжийг арванхоёрдугаар сарын 12-ноос хоёр үе шаттайгаар өгч эхлэх юм байна.


Ташрамд дурдахад, 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамжийг нэмэгдүүлэхээр тооцож, 881400 хүн хамрагдах бөгөөд шаардагдах төсөв нь 881 тэрбум төгрөг гэж үзжээ. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 660 мянган төгрөг болгох шийдвэр гарсан юм. 


Холбоотой мэдээ